1951 онд анх усны хувцасны наадам хэлбэрээр зохиогдож байсан бүсгүйчүүдийн гоо сайхны тэмцээнийг хэвлэл мэдээллийнхэн “Дэлхийн Мисс” хэмээн бичсэнээр энэхүү нэр нь үүссэн түүхтэй гэдэг.
“Дэлхийн Мисс”-г анх санаачлагч Эрик Морли нь ирэх жил нь энэхүү тэмцээнийг зохиох болсон. Ийнхүү дэлхийн хамгийн үзэсгэлэнт төгөлдөр гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулагдах болсон юм.
Монгол улс “Дэлхийн Мисс”-ийн тэмцээнд 2005 оноос эхлэн оролцсон түүхтэй. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцох сайхан бүсүйчүүд өөр өөрийн гэсэн онцог шинж чанартай. Ингээд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан үе үеийн гоо бүсгүйчүүдийг танилцуулья.
2005 онд Ганбатын Хонгорзул
2006 онд Эрдэнэ Очирын Сэлэнгэ
2007 онд Ганхуягын Оюунгэрэл
2008 онд Чинбатын Анун
2009 онд Баатарын Батцэцэг
2010 онд Амарын Сарнай
2011 онд Өнөрбаярын Буянхишиг
2012 онд Хүсэлбаатарын Баярмаа
2013 онд Сүхбаатарын Пагмадулам
2014 онд Төрбатын Батцэцэг
2015 онд Намширын Ану
2016 онд Алтангэрэлийн Баярцэцэг оролцож байгаа юм.
Өдгөө 66 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй Miss World 2016 тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулан, нэрээ цуурайтуулж оролцоно гэдэг бол маш нэр хүндтэй ховорхон олдох боломж.
“Дэлхийн Мисс”-ийн тэмцээн нь жил бүрийн тогтсон сар тогтсон өдөрт зохион байгуулагддаггүй. Тухайн жилийнхээ цаг үеийн байдлаас хамааран зохиогддог байна. Манай улсын хувьд тус тэмцээнд 11 дэхь жилдээ амжиллтай оролцож байна.
Эх орны маань төлөөлөл болсон үе үеийн гоо бүсгүйгээс ялгарч буй Мисс бол яахын аргагүй Алтангэрэлийн Баярцэцэг юм. Түүнийг “Авьяаслаг Монголчууд 2015” шоунд оролцож байсан гэдгээр нь сайн мэдэх байх. Тэрбээр Miss World 2016 тэмцээнд хэрхэн оролцож буйгаа Miss World-Mongolia Facebook Page хуудасаараа дамжуулан мэдээлсээр байна. Тэрбээр Авьяасын үзүүлбэрээ маш содон сонирхол татахуйц Монгол бүжигийг Калиграф буюу уран бичиглэл, Илбийн ид шидтэй хослуулан үзүүлж байгаагаараа онцлогтой.
Та бүхэнд нэгэн таатай мэдээ дуулгахад АВЬЯАСЫН ҮЗҮҮЛБЭРИЙН ШИЛДЭГ 21-т үлдсэн бөгөөд хагас шигшээд шалгарлаа. Тун удахгүй шилдэг авьяас үзүүлбэрийн финал болж шилдэг 10-г тодруулан эцсийн шатанд финал дээр ялагчийг зарлах юм. Авьяасын үзүүлбэрийг илбэчин С.Билэгт, бүжигчин Ш.Гүнбилэг нар дэглэсэн. Мөн финалын үед 120 гаруй орны гоо бүсгүйчүүдийн Шилдэг 10 бүжигчинг эхний эгнээнд бүжиглүүлдэг бөгөөд энэхүү эгнээг ахлаж Монгол улсын мисс А.Баярцэцэг хамгийн урд нь бүжиглэх болсон таатай мэдээг дуулгая.
А.Баярцэцэгийн хийсэн видео танилцуулга нь энэ жилийн Дэлхийн миссийн ШИЛДЭГ 10 видеог тэргүүлж, Бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэхь хамгийн гоё зураглалтай кино шиг танилцуулга видео болсон байна. Уг гайхалтай видеог Ace Tulgaa TJ Tuvshinjargal нар хийж бүтээсэн байна.
Түүний видеонуудийг үзэхийг хүсвэл доорх линкээр үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=wQ_EFpOPHH8
https://www.youtube.com/watch?v=sCFwrOxtfvY
https://www.youtube.com/watch?v=N-GS6nkzxiE
https://www.youtube.com/watch?v=cwbAZKMOob0
А.Баярцэцэг нь “Зорилго бүхий гоо сайхан” шалгуурт өдгөө 5 жилийн ой нь тохион хэрэгжүүлж буй “Агаа Эгээ” төслөөрөө оролцоно. Энэхүү төслийн санаа нь энгийн боловч хүчтэй. Асрамжийн газрын хүүхдүүдийг үлгэрлэн дэмжиж, ах эгчтэй болгож өгдөг. Ижил төрлийн хүсэл зорилготой хүүхэд залуусыг холбон хүүхдүүд насанд хүрч бие даан амьдрахад нь сэтгэл зүй болоод амьдрах ур чадвар суулгах тал дээр нь илүү анхаарч ажилна гэсэн үг. Уг хөтөлбөр нь бусдад ганцхан удаагийн бэлэг өгөөд өнгөрдөг арга хэмжээ биш юм.
Харин урт удаан хугацааны итгэл найдвар, нөхөрлөж чадахуйц тэр сайхан нандин холбоог бий болгодог. Урт хугацаанд хүүхдүүдтэй харилцаатай байж чадах залуусыг сонгодог учир энэ нь маш хариуцлагатай ажил.
Хүүхдүүд ах эгчдээ маш их итгэл найдварыг бий болгодог учраас тэднийг тоохгүй хаяад явчихвал тэдэнд улам л хэцүү болж эхэлдэг. Ийм учраас энэхүү төсөлд хамрагдаж буй хүүхдүүдээ маш нарийн өндөр шалгуураар шалгаруулдагаараа онцлогтой.
Дараагийн нэг шалгуур бол үзэгчдийн санал
БИДЭНД ТҮРҮҮЛЭХЭД 1 САЯ САНАЛ ХЭРЭГТЭЙ – VOTING OFFICIALLY STARTS
Дэлхийн Миссийн албан ёсны САНАЛ ХУРААЛТ албан ёсоор эхэлсэн ба Хэрэв бид уг санал асуулгад түрүүлвэл финалын өдөр ШИЛДЭГ 10-т автоматаар орох юм.
Түрүү жилийн туршлагаас харвал 1 сая санал авч тэргүүлсэн байна. Бид энэ жил 3 долоо хоногийн дотор 1 сая санал авбал уг шалгуурт түрүүлэх боломжтой.
Таны САНАЛ бүр бид бүхний амжилтыг ахиулна. Та доорх 2 аргаар саналаа өгөөрэй. Үүний тулд одооноос эртхэн аппликейшнээ суулгаарай.
- IPhone
App Store-с “Miss World” аппликейшн татаж суулгана. Contestants гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна. - ANDROID
Уг линкээр аппликейшнээ татна:
http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol
гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна.
Энэ постийг цааш нь SHARE хийгээрэй. Хэмээн өөрийн фэйсбүүк пэйж хуудасаараа дамжуулан монголынхоо ард түмнээ уриалж байна.
Дэлхийн Мисс-2016 д оролцож буй А.Баярцэцэг нь маш өндөр боловсролтой, авьяаслаг, туршлагатай, өөрийн урдаа тавьсан зорилго, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө эрч хүчтэйгээр тууштай тэмцэж, хийж бүтээж хэрэгжүүлж яваа жирийн л нэг монгол бүсгүй.
Яагаад Монголчууд бид “Дэлхийн Мисс”-ийн титэмийг эх орондоо авч болохгүй гэж…
Энэ удаагийн “Miss World 2016”-д оролцож байгаа А.Баярцэцэг нь бусад эх орноо төлөөлөн оролцож байсан өмнөх оролцогчдоос тэмцээн хэрхэн явагдаж буй үе шатуудыг сошл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд мэдээлэл хүргэж байгаагаараа онцлог төдийгүй, гадаад хэлний өндөр мэдлэг, өргөн боловсролтой, ухаалаг, авьяаслаг оролцогч гэдгээрээ ялгарч байгаа тул Монголчууд түүнд хандан өмнөх миссүүдийн гаргаж байсан амжилтуудыг эвдэн улам өндөр амжилт гаргаарай хэмээн амжилт, хүсэж, ерөөл өргөсөөр байна.
“Дэлхийн Мисс 2016”-д оролцож буй Дэлхийн миссүүд нь Америкийн Конгрессийн ордоны дэргэдэх Hyatt Regency Washington DC зочид буудалд байрлаж байгаа бөгөөд сонин гэвэл энэ буудлын менежер Монгол хүн байдаг гэнэ. Энэ хүн А.Баярцэцэгт маань маш их тус болж байгаа гэсэн шүү.
Жил бүр Дэлхийн Миссийн тэмцээний финалын арга хэмжээ маш өвөрмөц болдог. Тэгвэл АНУ-ын Вашингтон хотод энэ жил баригдаж дууссан MGM Grand Theatre-д 66 дахь удаагийн Дэлхийн миссийн тэмцээн нь 2016 оны 12-р сарын 18-ны орой буюу Монголын цагаар 2016.12.19-ний өглөө үүрээр зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
“НЭГ ДЭЛХИЙ – НЭГ МӨРӨӨДӨЛ, ДЭЛХИЙН МИССТ ХАМТДАА”
Э.Отгонцэцэг