Хамгийн олон үзэгчтэй тоглолт айсуй

Энэ сарын 9-нд буюу баасан гарагт CROCUS EVENT HALL-д тоглогдох FLASHхамтлагийн “Гэрэл түгээе” төслийн хүрээнд болж байгаа тоглолтын билетийн борлуулалт дуусч байгаатай холбогдуулан дахин нэмэлтээр тасалбараа хэвлэлтэнд гаргасан байна.

Монголын хип хоп R&B хөгжмийн ертөнцөд өөрсдийн хэв маяг өнгө төрхөө тодорхойлон гарч ирсэн тус хамтлаг тухайн үедээ UB Palace-н OPEN AIR-г 20,000 мянган үзэгчтэйгээр 2 удаа дүүргэж байсан монголын цорын ганц хамтлаг билээ. Тийм ч учраас фэнүүдийнх нь хүлээлт үүссэн нь мэдээжийн хэрэг юм. Тасалбарыг Төгс зууч лавлах 1900-1953 үнэ төлбөргүй хүргэж байгаа бөгөөд тасалбарын үнэ 10 мянга болон 30мянга гэсэн 2 төрөлтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна.

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …