Оливын тос: Оливын тос бол хүний биед хамгийн хэрэгтэй тос юм. Хэрэв та энэ тосыг хангалттай хэрэглэдэг бол арьс, үс , хумсандаа огтхон ч санаа зовох хэрэггүй. Учир нь оливын тос таны арьсыг гэрэлтүүлж, хумсыг бэхжүүлэн, үсийг ч эрүүл өнгөлөг болгодог байна.
Үсээ гялалзуулж, эрүүл болгохын тулд оливын тосоор үсэндээ маск тавих хэрэгтэй. Оливын тосоо үсэндээ болон, үсний үзүүр хэсэгтээ сайтар түрхэн 30-40 минутын турш халуун бигнүүрээр бигнэх хэрэгтэй. Ингээд цаг болоход үсээ тохирох шампуниар угааж, зайлна.
Харин хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа будахаас өмнө болон арилгасны дараа хумсандаа оливын тос түрхэх хэрэгтэй.
Амтлаг маск: Нүүрний арьсаа зөөлөн, туяарсан болгохын тулд тараг болон зөгийн балаар маск тавь. Тараг таны арьсыг цэвэрлэх бол, зөгийн бал нь тайвшруулж, улаан тууралтуудыг багасгадаг. Зөгийн бал эсвэл таргаа нүүрэндээ жигд түрхэн 10-30 минут болгоод цэвэрлэж угаа. Маск тавихаасаа өмнө нүүрний болон хүзүүний арьсаа сайтар цэвэрлэх хэрэгтэй шүү.
Чихэрлэг биеийн гуужуулагч: Скраб буюу гуужуулагч нь биеийн үхсэн арьсыг бүгдийг гуужуулдаг. Гуужуулагчийг хагас аяга бор элсэн чихэр болон нэг хоолны халбага зөгийн балтай хольж бэлтгэнэ. Мөн хэдэн дусал оливын тос, нимбэгний шүүс нэмж болно.
Ингээд л бэлэн болсон гуужуулагчаараа арьсаа гуужуулж, илүү зөөлөн болохыг мэдэр.
Анхаарах зүйл: Дээрхи зөвлөсөн бүтээгдэхүүнүүдийг бэлтгэн хэрэглэхийнхээ өмнө бага зэргийг түрхэж арьсан дээрээ тестлэх хэрэгтэй. Учир нь элдэв харшил өгөхөөс сэргийлж байгаа юм. Ихэнхи тохиолдолд дээрхи бүтээгдэхүүнүүд харшил өгдөггүй .
М.Сониуч