Монголын залуучуудын эв нэгдлийн баяр–“Залуучуудын өдөр” тохиож буйтай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооны удирдлага, гишүүн дэмжигчид, Монголын нийт залуучууддаа баярын мэндчилгээ дэвшүүлье.
Түүхийн үе бүрт залуучуудын идэвхитэй хөдөлгөөн, хүсэл тэмүүлэл нь эх орондоо шинэчлэл, ардчиллыг авчирч, эх орны хөгжлийн гол хүч, түшиг тулгуур, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний баталгаа болж ирсэн билээ.
Монголын залуучуудын байгууллага залуучуудынхаа зорилго тэмүүлэлтэй ажиллаж, амьдрах сэтгэлгээг төлөвшүүлэх, ардчилал, зах зээлийн нөхцөлд залуучуудад үлгэрлэн дууриах тодорхой хэвшил, үзэл санааг бий болгох, шинэ зуунд Монгол Улсын хөгжлийг тэргүүлэн авч явах нийгэм, улс төр, эдийн засгийн салбарын залуу удирдагчдыг тодруулан гаргах, залуучууд солилцоог хөгжүүлэх, Монголын залуучуудын байгууллагыг олон улсын залуучуудын хөдөлгөөний нэр төртэй гишүүн байгууллага болгох зэрэг чиглэлээр тодорхой бодлого зорилготой, идэвхитэй үйл ажиллагаа явуулж буйг төр, засаг ямагт анхааран дэмжиж байдаг юм.
Иймээс1996 онд Улсын Их Хурал Монголынзалуучуудын эв нэгдлийн баяр–“Залуучуудын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 25-нд тэмдэглэж байх тогтоол гаргасан нь төр, засаг залуусынхаа хүсэл, зорилгыг дэмжиж байдгийн нэг илэрхийлэл юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнысанаачилгаар энэ жил Олон улсын болон Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Залуучуудын хөгжилд хамтдаа” өдөрлөг зохион байгуулж, “Хариу нэхээгүй тус” сайн санааны аян өрнүүлэн, энэхүү аяны хүрээнд амьдралын түвшин доогуур бяцхан дүү нартаа туслахзорилгоор “Хайраар дүүрэн хайрцаг” аялуулах гэж байгаа нь нийгэмд чиглэсэн өгөөж тустай арга хэмжээ болно гэдэгт найдаж байна.
Монголын нийт залуучууд маань энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн урагшлахын ерөөлийг дэвшүүлье.
Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн ЭНХБОЛД
2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот