Өнөөдөр зөн билэгч Фатима Хадуева Монголд ирнэ

зөн билэгч ФатимаОросын  “ТНТ” телевизээс зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан”-ы 13 дахь удаагийн шилдэг оролцогч Фатима Хадуева өнөөдөр Монголд ирнэ.

Тэрээр 11.00 цагаас сэтгүүлчидтэй уулзах юм. Түүнчлэн Монголын сүсэгтэн олонтой уулзаж,  “Аз жаргалтай амьдрах алтан түлхүүр” лекц унших гэнэ.  Мөн Фатима Хадуева Монгол оронтой танилцаж, буяны  үйлс түгээх, могой жилийн олз омог сайн муу үр дагаварын талаар, хэл ам хараал ерөөлөөс өөрийгөө хэрхэн хамгаалах , гэр бүлийн харилцаа, ирээдүйгээ хэрхэн төлөвлөх, Монголын төр засаг болон бусад зүйлсийн талаар зөн билэгтээ тулгуурлан хэлж өгөх юм байна. Лекцийн үеэр нэг азтанг шалгаруулж шилдэг зөн билэгтэнтэй уулзуулах цаг гаргаж өгөх аж.

Энэхүү уулзалтыг “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан” хамтран зохион байгуулж байгаа. Лекц өнөөдөр 19.00 цагаас “Улаанбаатар” ресторанд болно.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …