1. Нүүрээ будах
Охид мэдээ оров уу үгүй юу будгаар тоглож эхэлдэг. Тэд одоохондоо хөгжилдөж л байг, цаг нь ирэхээр өөртөө тааруулаад хэрэглэчихдэг болчихно. Гэхдээ үүнд таны туслалцаа багагүй хэрэгтэй юм шүү.
2. Сарын тэмдгийн тухай ярих
Охинтойгоо сарын тэмдгийн талаар ярих амаргүй, бас эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ та үүнд бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүний бие организмын талаар нээлттэй байж, охиндоо гарах өөрчлөлтийг хэлж өгөх нь зүйтэй.
3. Өсч, торних
Хүүхдүүд нүд ирмэхийн зуурт л өсч, том болдог. Харин та тэднийгээ аль болох хүүхэд хэвээр нь байлгаж, гэнэн цайлган насны аз жаргалыг мэдрээсэй гэж хүснэ. Тиймээс л танд охиныхоо нүүрний будаг, хувцас, гар утасны хэрэглээ зэргийг хязгаарлах хэрэг гардаг юм шүү дээ.
4. Аавтайгаа харилцах
Охиныхоо аавтайгаа харьцах харилцааг нь дэмжиж байгаарай. Охидод ээж хэрэгтэй ч гэсэн эр хүний хайрыг мэдэрч байх нь чухал юм. Тэгвэл хойшид хөвгүүдийн хуурамч хайрыг ялгадаг болно.
5. Мөнгө хадгалах
Охиддоо мөнгө хадгалахын ач тусыг эртнээс мэдрүүлээрэй. Тэгж чадвал тэд хэн нэгнээс санхүүгийн хамааралтай болохгүй.
6. Биеийнхээ талаар ярих
Бие галбирынхаа талаар охидынхоо өмнө болгоомжгүй үг унагаж болохгүй. Охин чинь таниар л бүх эмэгтэй хүнийг төлөөлүүлж хардаг тул өөрийнхөө тухай муугаар ярих хэрэггүй байдаг.
7. Хамгаалж, өөртөө итггэлтэй байхад нь туслах
Эмэгтэй хүн хүчирхэг байх хэрэгтэй. Охин чинь танд бүрэн итгэж болно гэдэгтээ бат итгэлтэй байх ёстой. Гэхдээ танаас тусламж гуйхаасаа өмнө тухайн зүйлээ өөрөө хэд хэдэн удаа оролдож үзсэн байх ёстой юм.
8. Магтах
Хөөрхөн байна гэхээс өөрөөр охиноо магтаж байгаарай. Охин тань гоё сайхан байхаас чухал зүйл байдгийг ойлгож авах нь зүйтэй.
9. Үлгэрлэх
Ээжүүд бол охидынхоо хамгийн том багш. Тэр таныг харж, таниас суралцдаг. Тиймээс та хүчирхэг, шийдэмгий байдаг бол охин тань ч гэсэн тийм л болно.
10. Өөрийгөө бүү март
Өөрийн дуртай зүйлээ хийж, хүсэл мөрөөдлөө дагах нь хичнээн чухал болохыг охиндоо ойлгуулахын тулд та ч бас тийм байх хэрэгтэй юм. Та охинтойгоо ажлын төлөвлөгөөгөө хамтдаа хөтөлж, зорилго чухал болохыг ойлгуулаарай.
11. Ухаалаг байхыг заах
Энхрий бяцхан охин тань хөвгүүдтэй ухаалаг харьцаж сурах ёстой тул зөн совиндоо итгэх нь хичнээн чухал болохыг сайтар хэлж өгөх нь зүйтэй.
12. Үнэ цэнэтэй байхыг заах
Охиндоо бие цогцос нь үнэ цэнэтэй, хайрлаж, хүндлэх ёстой зүйл гэдгийг нь ойлгуулж өгөөрэй. Охинтойгоо үерхлийн талаар нээлттэй ярилцаж, хүн өөртэй нь яаж харьцаж болох, болохгүйг зааж өгөх хэрэгтэй юм.