Шакира хэмээн алдаршсан Шакира Изабель Мебарак Риполл 1977 оны 2 сарын 2-нд төржээ. Шакира гэдэг нь “Гоо үзэсгэлэнтэй, өгөөмөр бүсгүй” гэсэн утгыг агуулдаг гэнэ. Энэ нэрийг ээж нь өгчээ. Түүний аав Уильям Мебарак өмнөх гэрлэлтээсээ найман хүүхэдтэй. Харин ээжтэй нь сууснаас хойш ганц хүүхэд гарсан нь Шакира. Хэдийгээр эх өөртэй ч гэсэн тэрбээр ах, эгч нартайгаа тун дотно өссөн.
1990-ээд оны дундуур Латин Америкийн хөгжмийн тавцанд тодрон гарч ирсэн Колумбын дуучин, ая зохиогч, хөгжимчин, продюсер, бүжигчин, филантроп (сайн үйлстэн) юм. Колумбын Барранкилла хотод төрж өссөн Шакира дунд сургуулийн сурагч ахуйгаасаа өөрийн хоолойн чадавхи, рок-н-ролл, латин, Ойрх Дорнодын нөлөө орсон өөрийн араб бүжгийн гайхалтай хөдөлгөөнөөрөө бусдыг татдаг байв. Түүний төрөлх хэл нь испани хэл бөгөөд түүнээс гадна англи, португал, итали хэлээр чөлөөтэй ярьдаг.
Хайртай хүүгээ алдсан эцэг нь хоёр жилийн турш харуусал, гашуудлаа нуух гэж хар шил зүүсэн нь Шакирад “Таны хар шил” хэмээх дууг таван настайдаа зохиоход хүрсэн юм. Тэрбээр энэ дуугаараа аавынхаа зовлонг нимгэлэхийг хүссэн гэдэг. Энэ түүний анхны дуу байлаа. Аав нь Шакирагийн авьяасыг нээсэн юм. Дөрвөн настай Шакираг эцэг нь гэрийнхээ ойролцоох нэгэн ресторанд дагуулан оржээ. Үндэсний хөгжмийн аянд бэлхүүсний бүжиг хийж буй хүмүүсийг харсан охин нь өндөр өсгийт шаардаж, тэр даруй ширээн дээр гарч бүжиглэж эхэлсэн нь заал дүүрэн алга ташилтаар шагнуулсан аж. Энэ мөчид Шакира өөрийгөө урлагийн хүн болох учиртайг анх ойлгосон гэдэг. 1991 онд буюу 13 настайдаа анхны “Ид шид” цомгоо гаргасан ч мянга хүрэхгүй хувь борлогджээ. Хоёр дахь цомог “Аюул” нь ч амжилт олсонгүй. Амжилт олоогүй Шакиратай Sоnу Хамтран ажиллах гэрээгээ цуцлахын даваан дээр “Нүцгэн хөл” цомог нь дөрвөн сая хувь борлогдож, нэг л өглөө од боллоо.
Үргэлжлэлийг Энд дарж уншина уу