П.Цагаан өрсөлдөөнөөс гарч, АН-ын даргад зургаан хүн нэрээ дэвшүүлэв

Ардчилсан намын даргын сунгаа нэлээдгүй хоног үргэлжилсний эцэст сая нэг юм нэр дэвшигчид тодорлоо.
Тэгвэл даргын сунгаанд дээгүүр байр эзэлж явсан Л.Болд, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын гишүүдээс гадна Г.Батхүү, С.Эрдэнэ, М.Чимиддорж нарын хүмүүс намынхаа даргын тулаанд нэрээ дэвшүүлжээ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгч намын даргын өрсөлдөөнд оролцохоо мэдэгдээд байсан П.Цагаан уг өрсөлдөөнөөс гарч буйгаа мэдэгдэв. Ямартай ч, АН-аас намын даргын сунгааг өнгөрөгч 12-ны өдрөөс албан ёсоор эхлүүлж буйгаа зарласан. Тэгвэл энэхүү сунгаа энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл, энэ хүртэл нэр дэвшигчдийг бүртгэж авна.
Тэгвэл АН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн зургаан хүнээс өчигдөр буюу хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намынхаа сонгуулийн хороонд намын даргад өрсөлдөх материалаа бүрдүүлэн өгсөн юм. Юутай ч, Ардчилсан намын даргын сонгуульд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох баримт бичгээ бүрдүүлэн өгч нэр дэвших эрхтэй юм.
Харин намын даргын сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулах юм байна. Сонирхуулахад, АН-ын даргад нэр дэвших хүн урьдчилж намдаа 250 сая төгрөгийг “бүртгэлийн хураамж” болгон төлөх ёстой юм.
Нинж

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …