АН-ын даргад нэр дэвшигчид “нэр дэвшигчий үнэмлэх”-ээ гардан авлаа. Намын даргад нэр дэвшигчдийг 17-ны өдрийг хүртэл бүртгэсэн бөгөөд энэ хугацаанд Н.Алтанхуяг, Ж.Батзанзан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, М.Чимэддорж нарын хүмүүс материалаа бүрдүүлж өгсөн байна. Гэвч М.Чимэддорж заасан хугацаанд дэнчингийн мөнгө буюу 250 сая төгрөгөө өгч амжаагүй учраас хасагдаж, таван хүн АН-ын даргад өрсөлдөхөөр боллоо.
Сурталчилгааны ажил ирэх лхагва гаригаас /21-нээс/ эхэлж, нэгдүгээр сарын 28-ны өдөр дуусах юм. Улмаар санал хураалт нэгдүгээр сарын 29-ны өдөр орон даяар явагдах аж.
Нэр дэвшигчдийг танилцуулья.
Норовын Алтанхуяг
МУИС-ийг физикч мэргэжлээр төгсөж, сургуульдаа багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 1998 онд Хөдөө Аж ахуй, үйлдвэрийн сайдаар томилогдон ажиллаж байжээ. Мөн 2004 онд Эвслийн Засгийн газрын Сангийн сайдаар, 2008 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Тус ондоо Ардчилсан намын 5 дахь даргаар томилогдсон. Улмаар 2012 онд түүний удирдсан АН сонгуульд амжилттай оролцож, Ерөнхий сайдаар томилогдож, Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байсан юм. Гэвч 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байв.
Ардчилсан намын анхны алтан хараацайнуудын нэг. Карьерийн хувьд өсөлттэй, бууралттай хүн. “Алтангадас” фракцын тэргүүн. Өмнө нь намаа удирдаж байсан ч фракцуудын зөрчлөөс үүдэлтэйгээр намын даргын суудлаасаа буусан. Одоо энэ зөрчлийг цэгцэлж, намдаа шинэчлэл авч ирэхээр дахин намын даргад нэр дэвшлээ.
Жалбасүрэнгийн Батзандан
МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурч байгаад, Унгарын Будапештийн сургуулийг улс төр судлаач, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн Мишкольцийн Их сургуулийг Нийгмийн ухааны Факультетийг докторонтураар төгсчээ.
Улс төрийн гараагаа 2004 онд эхлүүлж, О.Магнай нарын хамтаар “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”-ийг байгуулж, эрх баригчдын эсрэг тэмцэж эхэлсэн байдаг. 2007 онд Иргэний хөдөлгөөний намын даргаар сонгогдож байсан удалгүй АН-д гишүүнээр элссэн юм. АН-д элссэн шалтгаанаа “ИХ намын олон залуучууд алсын хараа, холын зорилт стратегийн дагуу vзэл бодлоо нэгтгэж АН-д элсэн орсон” гэж тайлбарладаг.
Тэрээр 2008 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн жагсаалыг зохион байгуулсан. Үүний улмаас “Ганц худаг”-т хоригдож байлаа. 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан.
Лувсаннямын Гантөмөр
Япон Улсын Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр, Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
2000 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, улс төрийн гараагаа эхлүүлж байсан. АН-ын шинэ үеийн төлөөлөл. 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2008 онд УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар, 2012 онд БШУ-ны сайдаар ажиллаж байсан туршлагатай. АН-ын “Нэг ардчилал” фракцын төлөөлөл. Уг фракц татан буугдсан хэдий ч нөлөөлөл нь байсаар байгаа. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. АН-д залуу үеийн шинэчлэлийг авч ирнэ гэж амлаж буй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу