Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа 25 жилийн ойн босгон дээр ирж буйг тэмдэглээд энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр томилогдсон. Ээлжит хуралдааны товыг тохирч, хоёр талд тааламжтай үед амжилттай зохион байгуулна гэдэгт найдаж байна гэлээ.

Улаанбаатар хотноо өнгөрөгч аравдугаар сард бизнес форум болсон. Бизнесийн ийм арга хэмжээ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц болно гэж үзэж буйгаа Элчин сайд тэмдэглээд ирэх оны зургадугаар сард Астана хотноо болох “ЭКСПО 2017”-д 105 орон оролцохоо илэрхийлсэн, Монгол Улс энэ арга хэмжээнд оролцож өв, соёлоо сурталчилна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.

Уулзалтын үеэр хоёр орны худалдаа эдийн засаг, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …