Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил Балба улсад айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Махатын урилгаар Балба улсад 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа явцад Балба Улсын Ерөнхийлөгч Бидяа Деви Бхандари, Парламентын спикер Онсари Гхарти, Ерөнхий сайд Пушпа Камал Дахал нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд П.Ш.Махаттай хоёр орны харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцээ хийв.

Гадаад хэргийн сайд нар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг харилцан айлчлуулах, олон улсын харилцааны зангилаа асуудлуудаар зөвлөлдөх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тогтож, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Засгийн газруудын хооронд дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.

 ГХЯ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …