С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 10:00 цагаас эхэлнэ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид маргааш эхэлнэ. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх юм.

Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 14-нд эхэлсэн ч шүүгдэгчид болон хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу ийнхүү долоо хоногоор хойшилж өнөөдөр болохоор болсон юм.

Нинж

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …