Нэгэнт л эхнэр нөхөр болж насан туршийн амьдралаа холбосон бол өөр бусадтай явалдана гэдэг байж боломгүй зүйл. Гэвч эл нүглийг хүмүүс үйлдсээр байна.
Тэгвэл нэгэн Канад эр эхнэрээ хуурсандаа гэмшин өөрийн эрхтнээ тас огтлосон хэрэг гарчээ. Тэрээр эхнэрээсээ өөр эмэгтэйтэй нэг шөнийг хамт өнгөрүүлсэн агаад эл явдлаас хойш сэтгэл санаагаар унаж, байнгын дарамтанд явсаар эцэстээ эрхтнээ тасдах шийдвэрт хүрсэн гэнэ.
Хэрэг болох үед залуу согтуу байсан бөгөөд найзыгаа дуудан хэрэг явдлын талаар ярьж сэтгэлээ онгойлгоод угаалгын өрөөндөө орж эрхтнээ огтолсон аж. Ингээд залууг цус алдан хэвтэхийг харсан найз нь яаралтай түргэн дуудаж амийг нь аварсан байна. Харамсалтай нь залуу эрхтнээ залгаж оёх боломжгүй болтол нь угаар нь огтолсон тул насан туршдаа тайган амьдрах болсон ажээ.
М.Сониуч.ugluu.mn