????????????????????????????????????

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэллээ

23177c4481404a8dcbe1a07d6dec747b.jpg

 

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Сурталчилгааг Их эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгаас эхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэх юм. Ардчилсан нам энэ сарын 6, 7-нд болсон VI Их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр намын даргын сонгуульд нэр дэвшигчид уулзалт хийн өөрсдийн мөрийн хөтөлбөр, цаашид баримтлах бодлогоо танилцуулах юм.

Намын дүрэм, намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмаар нэр дэвшигчид бусдаасаа салангид, бие даасан сурталчилгаа хийхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид 40 хоногийн турш хамтдаа сурталчилгаагаа хийх юм. Тэд сурталчилгаанд баримтлах хамтын гэрээ байгуулан хамтран сурталчилгаагаа зохион байгуулж байгаад тус намын гишүүд ч сэтгэл хангалуун байна. Хэнтий аймгаас эхэлсэн сурталчилгааны уулзалт Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад ойрын өдрүүдэд  үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …