Нэрт дуучин Жорж Майкл таалал төгслөө

1980-аад онд “Wham” хамтлагаас гараагаа эхэлсэн Английн нэрт дуучин Жорж Майкл 53 насандаа таалал төгслөө. “Wham” хамтлагаас гарсныхаа дараа соло уран бүтээл хийж дэлхий дахины тод од болсон Жорж Майклыг дэлхий нийт Зул сарын баяр бүрээр хит болдог “Last Christmas” болон “Careless Whisper” дуугаар нь түлхүү мэддэг.

Дэлхий даяар 100 сая гаруй хувь цомог борлуулсан Английн алдарт дуучин эр орон нутгийн цагаар өнгөрөгч ням гаригийн өдрийн 14:00 цагийн үед Англи дахь гэртээ таалал төгсчээ. Одоогоор түүний үхлийн шалтгаан нь тодорхойгүй байгаа аж.

Төгс

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …