Ким Чен Ун, НҮБ-ээс болж дэлбэртлээ уурлажээ

kimjongun Швейцариас өвлийн спортын бэлтгэлд зориулсан иж бүрэн тоноглол захиалсан Хойд Солонгосын хүсэлтэд тус улс татгалзсан билээ.

Учир нь НҮБ-ын тогтоолын дагуу Хойд Солонгост эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай холбогдуулж Пхеньянд өвлийн спортод зориулсан бэлтгэлийн бааз барихад шаардлагатай эд материалыг нийлүүлэхгүй гэд­гээ Швейцарийн тал албан ёсоор мэдэгджээ.

Үүнд БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун маш их уурлаж, Европын холбоо, НҮБ-ын хэрэгжүүлж буй арга хэмжээг ихэд шүүмжилжээ. Ойрын эх сурвалжийн мэдэгдсэнээр Ким Чен Ун Швейцариас муу мэдээ сонссон даруйдаа ширээгээ цохин унагаж, генералуудаа зандарч байжээ.

Хойд Солонгос өвлийн спортод шаргуу бэлтгэж эхэлсэн нь ирэх 2018 онд Өмнөд Солонгост зохиогдох өвлийн олимптой салшгүй холбоотой. Тодруулбал Пхеньян тус олимпт амжилт гаргаж, өрсөлдөгч БНСУ-ын дээр гарах зорилготой байжээ.

images (1)

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …