“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жил тутам гарган дүгнэж байхыг холбогдох сайд нарт, хэрэгжилтэд хяналт тавьж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв.

Хөтөлбөрт туссан 6 зорилго, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсан байна. Энэ хүрээнд ирэх оны эхний хагаст 60, жилийн турш 80, 2018 оны эхний хагас жилд 84 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд:

–  Төсвийн сахилга батыг сайжруулж, Үндэсний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

–  Иргэн бүр орлоготой байх нөхцөл бүрдүүлж, шинээр болон түр ажлын байр бий болгох, ажлын байраа тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвар, зээлийн бодлогоор дэмжинэ

–  Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас бодлогын болон санхүүгийн дэмжлэг авах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ

–  Бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана

–  “Мал эрүүлжүүлэх”, “Ноолуур” зэрэг хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөр хэрэгжүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлнэ

–  Урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр бусад улс орон, ялангуяа хөрш орнуудтай яриа хэлэлцээр эхлэх, үүний дүнд төлбөрийн тэнцлийг сайжруулж, төсөв, санхүүгийн эх үүсвэр бий болгох, Засгийн газрын өрийн дарамтыг бууруулж, одоогийн өрийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлэх боломж бүрдэнэ

–   Засгийн газар, Монголбанк хамтран Хөгжлийн банкны 2017 оны гуравдугаар сард төлөх 580 сая ам.доллар, Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сард төлөх олон улсын үнэт цаасны хугацааг сунгах, дахин санхүүжилт хийх нөхцөлийг тодорхойлно

–  Эдийн засгийг сэргээхтэй холбоотой хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихаар төлөвлөж байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …