“Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийг Улаанбаатар хотноо туршилтын шугамаар өнгөрсөн сарын 11-нээс шөнийн тээврийг явуулж эхэлсэн.
Эл төслийн хүрээнд “Тролейбус-3”-ийн III-IV хороолол БММЗ, “Тролейбус-2”-ын Ханын материал-Офицеруудын ордон маршрутаар дөрвөн тролейбус шөнийн тээвэрт гарч байна. Одоогоор III, IV хороолол орчмын замыг хаасан учраас “Тролейбус-3” чиглэлийн автобусаа зогссон. Харин “Тролейбус-2” буюу Ханын материал-Офицеруудын ордны чиглэлд иргэдэд үйлчилж байна.
Туршилтаар явж буй тролейбус нь шөнийн 23 цагаас үүрийн 05 цаг хүртэл явдаг бөгөөд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчино. Туршилтын хугацаа ирэх есдүгээр сарын 11-нд дуусгавар болох бөгөөд цааш үргэлжлэх эсэхийг хотын захиргаанаас шийдэх юм байна.
Ugluu.mn