Жанет Жексон 50 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Попын хаан Майкл Жексоны дүү Америкийн алдарт дуучин Жанет Жексон түүний нөхөр Виссам ал Мана нар анхныхаа хүүхдийг өлгийдөн авлаа. Дуучин бүсгүйг анх хүүхэдтэй болсон талаар таван сард People сэтгүүл мэдээлж байсан юм. Дуучин бүсгүй “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “бурхан биднийг ивээлдээ авсанд талархаж байна” гэжээ. Мөн уг сэтгүүл дээр түүний хөл хүнд байгааг харуулсан гэрэл зургийг тавьж байсан юм.

Түүний нөхөр Виссам аль-Мана Катарын бизнес эрхлэгч бөгөөд “Al Mana” группын захирал аж.

Жанет Жексон одоо 50 настай бөгөөд түүний гуравдахь гэрлэлт хэдий ч анхны хүүхэд юм. Тэрээр өөрөөрөө төрсөн бөгөөд хүү ээж хоёр хоёулаа эрүүл байна гэж тэрээр өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Мөн анхныхаа хүүдээ Эйсса Ал Мана гэх нэр хайрлажээ.

 

 

Г.Нараа

 


Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …