Хурдан цайрах арга

download (2)

Зуны гурван сар хөдөө гадаа зугаалсаар арьс тань бүр боролчихсон байна уу? Тэгвэл маш богино хугацаанд эргэн цагаарах аргыг хүргэж байна.

– Цайны халбага нимбэгний шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих.

– Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих

–  Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно

– Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.

– Нэг хоолны халбага цөцгий, нэмбэгний шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих

– Иссэн таргаар маск тавих. Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юмуу нимбэгтэй усаар утаж заншаарай.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …