Оддын зүс царайтай секс-роботууд гарна

Секс-роботын үйлдвэрлэл нэг байрандаа байлгүй, улам хөгжсөөр байгаа аж. Секс-хүүхэлдэйнүүд улам боловсронгуй, бодит мэт болсоор байгаа гэнэ.

 

Энэ салбарын мэргэжилтэн Дэвид Левигийн өгүүлснээр, секс-робот үйлдвэрлэл дэх дараагийн алхам бол оддын нүүр царай бүхий секс-хүүхэлдэйнүүд гаргах явдал гэжээ. Эдгээр хүүхэлдэйнүүд нь гарсан даруйдаа л яг халуун хуушуур мэт шуураад зарагдаад дуусна гэдэгт тэрээр итгэлтэй байгаа бололтой.

 

 

“Та нар сайн төсөөлөхгүй л байх шиг байна. Хүмүүс хоорондоо: “Надад яг Анжелина Жоли шиг секс-робот байгаа. Тэр ор хөнжлийн ажилдаа ямар гайхалтай гэж бодно!” хэмээн ярилцах болно гэж Дэвид бахархан өгүүлсэн аж.

 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …