Ухаалаг залуу эргүүлэх арга

1. Санаачлага гаргахаас бүү ай.

Залуу тэнэг л биш бол шинэ танилтай болохоос татгалзахгүй.Ялангуяа танилцах шалтаг тань түүний барьж яваа номны талаарх чиний бодол, судалж байгаа зүлынх нь талаар чиний цорын ганц мэдлэг зэрэг бол. Тэр өөрт нь үнэхээр сонирхолтой зүйлийнхээ талаар чамтай ярилцахаас татгалзахгүй болов уу. Ингэснээр та хоёр ижилхэн сонирхолтой гэдгийг харуулан, анхаарлыг нь татаад авчихвал кофе хамт уух санал чиний халаасанд байна л гэсэн үг. Статистикаас харахад залуучуудын 95% нь эмэгтэйчүүд өөрсдөө анхны анхны алхам хийхэд дуртай байдаг. Мөн 75% нь охид өөрсдөө болзоонд урих нь зүгээр гэж үздэг байна.

2. Газар мэдэх хэрэгтэй.

Мэдээж хаана ч танилцаж болно л доо. Гэхдээ таалагдсан залуугаа олох магадлал залуучууд их цуглардаг газар л өндөр байна. Ингээд залуучууд хаана их цуглардаг юм бол? Янз бүрийн техник технологийн дэлгүүр, хуурцагны салбар, гольфийн талбай, усан бассейн, бялдаржуулах төв.Гэхдээ хөл бөмбөгийн тэмцээн дээр оюун ухааны хувьд боловсон эрэгтэй хүнтэй танилцах боломжтой эсэх нь асуулт хэвээрээ байна. Ухаантай залуучуудтай номын дэлгүүр, номын санд танилцаж болно. Ийм газруудад танилцах амархан. Таалагдсан залуугаасаа зөвөлгөө авахад л хангалттай. Залуу мэдээж мэддэг, чаддаг болгоноо тантай хуваалцахад бэлэн байх болно. Мөн элдэв lounge, pub-д суух мөчид эсрэг талын ширээн дэхь ганцаараа эсвэл найзуудтайгаа явж байгаа залуу руу яагаад нүдээ унагаагаад авч болохгүй гэж. Хамгийн гол нь эмэгтэй хүнийхээ зальтай аргаар түүн рүү инээмсэглэхээ мартваа.

3. Ухаанаа уужуу тайван ашигла.

Хэдийгээр тэнэг сонсогдож байгаа боловч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаанд ухаантаны дүр маш чухал юм. Хэмгийн ухаантай залуу ч гэсэн эмэгтэйгээсээ оюун ухааны хувьд дээгүүр гэж бодсон бие чөлөөтэй авч авч явж чаддаг. Мөнөөх социологийн үзүүлэлтээс харахад залуу өөрөөсөө хавьгүй илүү боловсоролтой, эсвэл ухаантай эмэгтэйтэй болзоонд явахыг зөвшөөрч болох боловч ямар ч цаашдын төлөвлөгөөндөө оруулахаас эмээж байдаг байна. Хэрэв залуу өөрийгөө илүү ухаантай гэж бодож эхэлбэл сонгосон бүсгүйд залуутай учраа олоход амархан болох аж.

4. Нүүр лүү нь хар.

Дэлхий дээр царайлаг залуус олон бий. Гэхдээ сэтгэл татам инээмсэглэл, номхорошгүй харцтай болгон ухаалаг байдаггүй. Сэтгэл судлаачид эрэгтэй хүний ухаан нь түүний цусан дахь тестостероны /эрэгтэй хүний гол гормон/ тоотой шууд холбоотой. Тестостерон бага байх тусам эрчүүдийн урлагийн мэдрэмж өндөр байдаг. Ер нь бол танд таалагдсан залуу ширүүн, бүдүүлэг, сахалтай бол тэр нэг их ухаалаг биш болов уу. Харин залуу уян зөөлөн байх тусмаа илүү ухаантай бас, авъяастай байх магадлал өндөртэй юм байна.

5. Оюун ухааны коффициент.

Мэдээж IQ- ийн түвшинг нь таалагдсан залуугаасаа шулуухан асуучихсан нь амар л даа. Гэхдээ энэ нь боломжгүй, тэгээд ч хэрэггүй. Дажгүй хувцасладаг, идвэхитэй сурдаг, амжилттай ажилдаг, багахан өвддөг, ихэнхдээ чухал бодлогширсон байдалтай байдаг бол залуугийн оюун ухааны түвшин нь их өндөрт байна гэсэн үг. Учир нь эрдэмтэд IQ- ийн түвшин доогуур хүмүүс гурав дахин ядуу байх магадлалтай бас тав дахин олон өвчнөөс болж сургуулиа ажлаа хаях магадлалтай байдаг болохыг баталжээ.Нэг муу мэдээ гэвэл гэр бүлийн хоёр залуугийнх нь оюун ухааны түвшин нь өндөр бол салах магадлал хоёр дахин өндөр байдаг гэнэ.

6. Угаасаа л ийм юм болов уу?

Ингээд чи мөрөөдлийнхөө залуутай таарлаа бүр танилцчихлаа. Түүнтэй байхад чамд хамгаас илүү хөгжилтэй байдаг. Харин тэгтэл тэр “Том Соер” уншихыг эрс эсэргүүцэж оронд нь “Аватар” сонирхож утга учир агуулсан киноны оронд аймшгийн киног илүүд үздэг. Юу юугүй хэнгэргээ дэлдэж онцгой байдал зарлах уу? Жаахан хүлээ. Учир юунд вэ? Гэвэл… эрэгтэй хүний оюун ухаан нь улиралаас хамааран хэлбэлздэг гэнэ. Эрчүүдийн оюун ухааны чадвар нь хавар дээд цэгтээ хүрч, харин намар уналтанд ордог гэнэ. Тиймээс энэ үеийг алдалгүй залуугийнхаа хэр ухаантайг сонжоод аваарай.

7. Бусдад яаж хандаж байгаа нь ч чухал.

Зөвхөн чамд цэцэг бэлэг барьж, чамгүйгээр амьдар ч чадахгүй гэж хэлсэн мөртлөө найзуудынхаа дэргэд соёлгүй, бүдүүлэг нэгэн болчихдог бол тэр ухаалаг залуу биш. Түүний ээждээ болон өөр эмэгтэй хүмүүст, түүчлэн эргэн тойрныхоо найзуудад яаж хандаж байгааг нь ажиглаарай. Хамгийн гол нь ухаалаг бүсгүй чамд ухаалаг залуу мөн юм шиг мэдрэмж төрөх нь чухал.

everyday.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …