????????????????????????????????????

Таван өөр өнцөгөөр Ардчиллын ирээдүйг тодорхойлж байна

Ардчилсан намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байна. Намын даргад нэр дэвшигчид өөрийн үг үзэл бодол, мөрийн хөтөлбөрөө хорин минутад багтаан гишүүддээ танилцуулж байгаа нь чамлалттай ч тухайн хэлсэн үг, онцлог зэргээс хамааран дараах ишлэлүүдийн шигтгээг танд хүргье.

Д.Эрдэнэбат: Бид хийж бүтээж ажиллаж чаддагийг ард түмэн мэднэ

Бид Монгол Улсад сүүлийн 80  жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг сүүлийн дөрөвхөн жилийн дотор хийж чадсан. Бид хийж бүтээж чаддаг, үнэт зүйлтэй гэдгээ бүтээн байгуулалтаараа харуулж чадсан түүхтэй. Бид хөрөнгө оруулалт бондуудаар 1100 орчим компанийг үйлдвэрлэлтэй, 80 000 өрхийг байртай болгож ажилласан. Энэ бүхний ард иргэд, аж ахуй нэгжид санхүүгийн эзэнтэй зээл олгогдож, санхүүгийн гарцаар хөгжих нөхцлийг бүрдүүлсэн. Энэ бол амжилт байсан. Ийм олон олон амжилтыг бид дурдаад байж болно. Ардчилсан намыг ардчилсан шинэчлэлрүү чиглүүлэх хөтлөх, эвтэй итгэлцэлтэй байгаасай гэж би энэ сунгаанд нэр дэвшиж байна.

Ж.Батзандан: Намын жирийн гишүүдийн эрүүл ухаан энэ намд хэрэгтэй байна

Намын шинэчлэл нь анхны суурь нэгжээсээ  шинэчлэгдэх юм. Энэ бол та бүхэн. Хүндэт 200 000 орчим гишүүд маань. 40 гарсан мэдлэг боловсрол жигдэрсэн бид намаа дотроос нь шинэчилж хөгжлийн зөв гарцаар явах нь чухал цаг үед тулаад байна. Ард түмэнд бид хийж бүтээж чаддаг гэдгээ харуулсан. Харин үүнийгээ цаашид үргэлжлүүлэхийн тулд бид шинэ бодлого шийдвэрээр явах ёстой болж байна. Шинэчлэл бол дотроо хийж байгаа хамгийн том тэмцэл, ялалт болно. Манай маш олон фракцтай. Алдаа энд л байна. Фракцаар бус жирийн гишүүдийн эрүүл ухаанаар энэ нам шинэчлэглэх ёстой. Бид эвтэй байх ёстой. Үүний тулд би энд зогсож байна.

С.Эрдэнэ: Ардчилсан нам шинэчлэгдэх нь Монголын улс төр цэвэрших гарц болно

27 жил бид Ардчилсан нийгмийг байгуулсан. Хөдөлмөрлөсөн, хийсэн түүхэн он жилүүд байлаа. Өнөөдөр Ардчилсан нам шинэчлэгдэх нь Монголын улс төр цэвэрших гарц гэж би харж байна. 2020 онд ялалтыг авч ирэх гэж би энд зогсож байна. Бид намаа шинэчлэчихээд дараа нь улс төрөө засах ёстой. Бид алдаагаа ойроос хайх, харах хэрэггүй. Ардчилсан намд ялалт, босолтын төлөө итгэлтэйгээр нэрээ дэвшүүлж байна.

 Л.Гантөмөр: Ардчилсан намын дотоод асуудлыг намын эд эс болсон гишүүд нь шийддэг байх ёстой

 Монгол улсыг малчин, тариаланчид, бизнес эрхлэгчид авч явж байгаа шүү. Бидний алдаа бол социализм үнэртсэн улс төр байлаа. Төр бүгдийг хийнэ гэж иргэдийн урдуур нь “их гүйсэн”. Одоогийн дарга нар хүүхэддээ улс төрийн суудлыг “засаж” өгөх хүртлээ улс төрд гүн гүнзгий орсон байна. Ардчилсан намын дотооддоо “дарга, цэрэг” томилох ажлыг дарга нар биш, хэн нэгэн мөнгөтэй нь биш, намын эд эс болсон гишүүд нь шийддэг ийм л тогтолцоотой баймаар байна. Ингэж чадвал дарга нар албан тушаалын төлөө “муудалцахгүй” болно. Хатуу зарчимтай байя. Үүний төлөө би энэхүү сунгаанд оролцож байна. Хүчтэй Ардчилсан намтай болохыг хүсэн ерөөе

Н.Алтанхуяг: Монголын баялагийг цөөхөн хүнд өгөхгүйн тулд бид эвтэй байх ёстой

Ардчиллын бүх ялалт та бүхнийх байсан. Ардчилсан намын засгийн газар ажил хийсэн шиг хийж байсан. Бид бүтээн байгуулалт, хээль хахуулийг хязгаарлах, амьжиргааг дээшлүүлье гэсэн гурван ажлыг хийсэн. Бидний засаг барих үед “Монгол хүн 2020” гэх мэт маш олон хөтөлбөр байсан. Харин одоогийн МАН-д ямар ч бодлого алга. Жишээ нь Манай засгийн газар гадаадаас худалдан авдаг зүйлийг дотооддоо хийж эхэлсэн, гэтэл тэд 2008-2012 онд Чингис бондтой тэнцэх мөнгийг халамж хэлбэрээр нөгөө намынхан тараасан байх жишээтэй. Энэ бол харьцуулалт. Монголын баялагийг цөөхөн хүн “цөлмөж” байгааг нь харж сууж тэсэхгүй, хэн нэгнээр амаа бариулахгүй шүү. Бид хамтарч хийж чадсан дахин эхлүүлж, хийх цаг нь болсон. Монголын баялагийг цөөхөн хүнд өгөхгүйн тулд бид эвтэй байж ажил хийж чаддагаа харуулсан шигээ дахин харуулмаар байна.  

Энэ мэт таван өөр өнцөг, таван өөр өнгөөр өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцлаа. Иргэд, дэмжигчид, гишүүдийн идэвхитэй санал асуулга дор болж байгаа энэ хуралд гарцаа ирэлхийлсэн, өөрслийн үзэл бодлоо хуваалусан “хурц” хурал боллоо.

Намын даргын сонгуулийн хороо

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …