????????????????????????????????????

Завхан нутаг “ЦЭНХЭРТЭН” униартана

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалт орон нутагт шргэлжилсээр байна. Энэ удаад бид Завхан аймагт зочиллоо. Завхан нутгийнхан зочломтгой, дайламтгай ард түмэн юм.  Олон даваа гүвээний цаана уул усаар хүрээлэгдсэн тайван амгалан орших Завхан нутгийнхан Ардчилалд хайртай, хийсэн бүтээснийг нь үнэлдэг, цаашид нэг зорилгоор тэмүүлэхээр нэгдсэн нь харагдаж байлаа.

Завхан аймгийн төв даруухан, хүн олон нэг их холхихгүй хэрнээ нэр дэвшигчдийн уулзалтан зааландаа багтахгүй олноороо цуглажээ.Ардчилсан намын даргад нэр дэвшигчид тус бүр 20 минут үг хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж,  байхад тэдний яриа, мөрийн хөтөлбөрийг чих тавин сонсож, зөв буруугаа хэлэлцэн байгаа нь сэтгэлдээ Ардчилал гэдэг үг дор өөрсдийн амьдралын ирээдүйг төсөөлөн байгаа нь анзаарагдлаа.

Уулзалт болж дуусахад “Сумтай тав”-н нэр дэвшигчдэд Морин хуур бэлэглэж “Хууртай тав” болголоо. Морин хуурыг Монгол хүн бүр дээдлэн биширдэгийн адил нэр дэвшигчид ч ихээхэн билэгшээж байгаагаа илэрхийлэв. Ийнхүү намын унаган гишүүдтэйгээ нутагт нь очиж уулзах уулзалт өндөрлөсний дараа ч иргэд намын даргад нэр дэвшигчдийг явуулсангүй. Тус бүртээ л асуулт асууж, уулзаж нэг хэсэгтээ л “ээрлээ”.

Энэхүү уулзалтын дараа нэр дэвшигчидэд оройн дээд Очирваань Хайрханд хүндэтгэл үзүүллээ. Монгол хүн гэдгээрээ бахархал төрүүлэм энэ Хайрхан өнгө зүс төгөлдөр, утга яруу аж. Цэлмэг тэнгэр, уужим байгалийн сайханыг магтан ярилцаж байлаа. Нэр дэвшигчид дор бүрнээ уул ус хайрханы тухай яриа өрнүүлэн түүх домгийн шинжтэй зүйл ярилцаж байлаа.

Энэхүү Хайрханд хүндэтгэл үзүүлсний дараа Дилав хутагтын өлгий Завхан нутгаас төрөн гарсан 12 хутагт хувилгаадын эдлэж хэрэглэж байсан зүйлстэй танилцсан юм. Музейн тайлбарлагч нэр дэвшигчидэд нэг бүрчлэн тайлбарлан байсан ба энэ үед өөрийн нутгийн хутагт хувилгаадуудаар бахархаж байгаа нь илт анзаарагдав.

Нэр дэвшигчид ч өөрийн нутагт байгаа энэ сайхан түүх хутагт хувилгаадын энергид ирж мөргөх, сүсэглэж шүншиглэж явах боломж байгаа, тиймээс харийн нутагт үй олноороо очиж мөргөх гэж зүтгэж байхаар өөрийн орон байгаа эдгээр хутагт хувилгаадын үйл хэргийг ойлгож, бахархаж, сүсэглэж мөргөх боломжтой болгох хэрэгтэй.Аялал жуулчлал талаас нь маш зөв хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Ийнхүү Завхан нутагт болсон Ардчилсан намын даргын сунгаанд Ардчилсан намын унаган гишүүд, партизанууд ихээхэн баярлаж хүлээн авсан юм. Гишүүдийнхээ үгийг сонсох гэж идэр гурван есийн хүйтэнд  мянга мянган км зам туулан бидэнтэй уулзаж байгаад, бидний үг үзэл бодлыг сонсож байгаад баяртай байна хэмээж байлаа. Ийнхүү Ардчилсан намын нэг ч гишүүн орхигдоогүй, шинэчлэлийн төлөө, ирээдүйн төлөө хийсэн энэ уулзалт өрнүүн боллоо.

Намын даргын сонгуулийн хороо

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …