Дональд Трампын хүндэлдэг жүжигчдийн нэг Мерил Стрип түүнийг шүүмжилжээ

Америкийн  дэлгэцийн урлагийнхны хамгийн их хүсэн хүлээдэг, хүндтэй шагналуудын нэг болох “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг тодруулах 74  дэх удаагийн наадам өнгөрсөн Ням гарагт боллоо. Тэр үеэр Мерил Стрип Дональд Трампыг Алтан Бөмбөрцөгийн тайзнаа Мерил Стрип үзэгчдэд хандан “Чи бид бүгд нэг өрөөнд байна.

Яг одоо бид Америкийн нийгмийн талаар анхааралдаа авч үзэх ёстой.

Энэ жил нэг үйл явдал намайг үнэхээр гайхшруулж чадлаа. Ноён Трамп гарсан гараагүй энэ зүйл болдгоороо болно. Энэ намайг үнэхээр сэтгэл зүйн хувьд сэтгэл санааг минь унагааж чадлаа. Яагаад гэвэл энэ тийм сайн мэдээ биш, гэхдээ зарим хүмүүст энэ бол зүгээр л бизнес, тэд одоо энэ явдалд баярлаж инээж байгаа бол би одоо ч үүнд бүрэн итгэж чадахгүй байна. Энэ кино биш энэ бол бодит амьдрал гэсэн” юм.

Түүний шүүмжлэлийн дараа  Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа энэ талаар “Мерил Стрип бол Хиллари Клинтоны дэмжигч. Тэр намайг ингэж хэлсэн нь намайг муу хүн мэтээр харуулж байна” гэж жиргэсэн байна.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …