Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболдыг томилжээ

Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Ганболдыг Тагнуулын төв газрын харъяа Цэргийн тагнуулын газрын даргаар томилжээ.

АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог хэдий ч Н.Ганболд 4.6 жил АТГ-ын даргын албыг хашаад албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрүүл мэндийн асуудлын улмаас хугацаанаасаа өмнө АТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …