Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөх Тренд, алдартай брендүүд ба ховор бараанууд загварын салбарыг сонирхолтой болгож байдаг билээ. High fashion болон Streetwear хоёрын ялгаа бараг ойлгомжтой биз: Франц, Италийн дизайнерууд өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн хувцас хэрэглэлүүдийг хийж байхад зарим нэгэн залуу брендүүд арай cool бас хямд үнэтэй хувцас хийж байгаа нь энгийн жишээ билээ. Streetwear-ийн хувьд хүмүүсийн авахыг хүссэн алдартай бренд хувцас, эдлэлийг дуурайлган чанар, эдэлхүүний хувьд тааруу ч харагдах байдлаараа ялгагдах зүйлгүй бараанууд дэлгүүрүүдийг ноёрхож байгаа билээ. Original барааг тухайн дэлгүүрээс нь олж авна гэдэг бараг боломжгүй, санхүүгийн хувьд ч өртөг өндөртэй байдаг болохоор ихэнх худалдан авагчид ойрхон дэлгүүрүүдээс хямд, дуураймал барааг нь олоод авчхыг илүүд үзэцгээдэг байх. Нэг талаас үзвэл хуурамч бараа худалдан авахад чанар, хийц нь жинхэнэ барааг яагаад ч гүйцэхгүй ч гэсэн хуурамч бараа дэлхийн өнцөг булан бүрт ихээр зарагдах тусам тус брендийн нэр хүнд өсөх нэг давуу талтай байдаг. Ямарваа нэгэн гоё хувцас эсвэл пүүзийг худалдан авагч нар нь дэлгүүрийн гадаа шөнөжин дугаарлан очерлож эсвэл цахим дэлгүүрээс нь авахыг хичээдэг ч дамын наймаа хийгчид ихэнхдээ Bot /гар аргаар худалдан авалт хийснээс хурдан авах боломжтой тусгай код/-ийг ашиглаж авдаг байна. Гэвч дэлгүүр эсвэл цахим дэлгүүрээс нь авч байгаа худалдан авагчид нар ихэнхдээ өндөр үнээр дахин зарагчид буюу дамын наймаачид байдаг юм.
Монгол дахь дуураймал хувцасны зах зээл болон гол асуудлууд
Одоогоор Монголд ямар нэгэн албан ёсны онцгой хувцас, пүүзийг худалдаалдаг дэлгүүрүүд байгаа ч яг албан ёсны үнээр нь худалдаанд гарах өдөр нь худалдаалдаг дэлгүүр/брэнд миний мэдэхээр алга.
Дуураймал пүүз, хувцас аль дээр үеэс л хийгдэж, худалдаалагдаж байсан ч сүүлийн үед загварын ертөнцийн бүхий л том брендүүдийн хувцас, пүүзийг дуурайн хийх нь ихэссэн юм. Хүний юу өмсөх нь өөрийнх нь л дур, гэвч хамгийн гол асуудал нь дуураймал бараа зарж байгаа дэлгүүрүүд тухайн бараагаа бараг л худалдаанд гарч байгаа үнэтэй тэнцэхүйц ӨНДӨР ҮНЭЭР зарж байна. Мэдээж чанар, хийц гээд л бүхий л зүйлээрээ муу хийгдсэн дуураймал барааг ингэж өндөр үнээр зарж байгаа нь өнгөрсөн жил Facebook, Instagram-аар олон харагдаж байсан юм. Мөн үүнээс гадна дуураймал барааг оригинал бараа гэж луйвардан өндөр үнээр зарагчид гэж байгааг бүү мартаарай. Сайн мэдээ гэвэл энэ жил хэд хэдэн албан ёсны бренд дэлгүүрүүд нээх сураг дуулдсан шүү.
Supreme, BAPE, OFF-White, Palace, Fear of God одоо бүр Vetements хүртэл…
Дуураймал барааг өндөр үнээр худалдан авч байхаар Монгол брендүүдээ дэмжицгээе
Зарим хүмүүс Facebook-ээр Монгол улсаа хөгжүүлж байхад, харийн орны дуураймал барааг дэмжин худалдаж авч байхад цаана чинь Монгол брендүүд алж байгаа гэдгийг бүү мартаарай. Зарим нэгээс нь нэрлэвэл: Michel&Amazonka, 93//Kidult, Monalun, Futuristic Type, SMOK болон өөр бусад шинэ брендүүд ч гарч ирж байна. Жилээс жилд Монгол брендүүд маань улам идэвхтэй болж шинэ цуглуулга, шинэ загваруудыг гаргаж гадаад, дотоодын загварын шоунд ихээр оролцож байгаа билээ. Харин энэ онд биднийг юу хүлээж байгаа бол?
Таны бодлоор?
140$ хавьцаа худалдаанд гарсан Supreme брендийн цамц гэхэд л 400-500$~, 200$~ худалдаанд гарах adidas Yeezy Boost 350 v1 гэхэд 1000$+ гэсэн үнээр зарагддаг. Харин Хятад болон бусад оронд үйлдвэрлэгдэж дэлхий дахинаа нийлүүлэгдэж байгаа хуурамч, дуураймал бараа дэлхийн зах зээлийн томоохон байр суурийг эзлэж байна. Гэвч зарим цөөхөн хэдэн хуурамч бараа нь жинхэнэ бараанаасаа илүү чанартай байна гэж цөөн хэдэн хүмүүс дурддаг. Та юу гэж бодож байна?
Эх сурвалж: Maad.mn