Турк улсын Истанбул хотын шөнийн цэнгээний газарт халдлага үйлдсэн этгээд баривчлагджээ

Турк улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ.

Reina шөнийн цэнгээний газар 39 хүний аминд хүрсэн  халдлагыг үйлдсэн этгээдийг Туркийн цагдаа нар баривчилжээ.

Тус хэргийг үйлдсэн этгээд Узбекистаны иргэн Абдулкадир Машарипов нь цэнгээний газарлуу дайран орж гэмт хэрэг үйлджээ.

Гэмт этгээдийг Киргиз найзынхаа гэрт дөрвөн настай хүүтэйгээ  хамт  байхад нь баривчилжээ.

 

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж  Улс төрийн хилс …