Согтуугаар жолоо барьсан тохиолдолд жолоо барих эрхийг нь хасч, автомашиныг нь журамлах хүртэл арга хэмжээ авдаг. Амь нас эрүүл мэнд гээд олон зүйлийг нь хамгаалж байгаа нь тэр л дээ.
Европын орнуудад пиво уугаад автомашинаа жолоодоод л яваа харагддаг. Барууны зарим кинон дээр архи уугаад л автомашинаа унаад л хот хотоор хэрэн тэнэж байгаа дүр зураг харагдаж л байдаг. Гэхдээ үүнийг согтуу үедээ машин жолоодох нь зөв гэж хэлэх гээгүй л дээ. Үнэндээ өөрийгөө хянах чадваргүй болчихоод замын хөдөлгөөнд оролцож байгаа нэгэнд хариуцлага тооцох хамгийн зөв шийдэл.
Тэгвэл төр жолоодож байгаа хүнээс архи уусан уу үгүй юу гэдгийг нь шалгаж баймаар санагдлаа. Нэгэнтээ л уучихсан бол автомашин жолоодож байгаагаас ялгаа юу байна. Өөрийгөө хянах чадваргүй хүн хууль батлана гэж юу байх вэ. Тэгээд ч согтуудаа баталсан хууль нь хөрсөнд бууж чадахгүй “агаарын хууль” байдаг ч юм билүү. Тиймээс нэн түрүүнд чуулганы танхим руу орж байгаа гишүүдийг үлээлгэж үздэг болох хэрэгтэй байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу