УИХ-ын гишүүн М. Оюунчимэг НББСШУ байнгын хорооны хуралдааны үеэр кофе ууж, боов идэж буй дүрс сошиалд цацагдаж, шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Тэрээр өнөөдөр тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Эмэгтэй гишүүд юманд их шударга хандаад байгаа. Хуралдаа маш их идэвхтэй сууж байна.Хор найрлаганд оролцохгүй байна. Тэгэхээр эмэгтэй гишүүдийн хэлж хийж байгаа ажил руу анхаарал огт тавихгүй.
Жишээлбэл, намайг ганц кофе уусны төлөө бичлэгийг зориуд төлбөртэйгээр цацаж тавьж байна.
Ганц би ч бус манай эмэгтэй гишүүдийг шат дараатай онилсон арга хэмжээ яваад байна. Тэгсэн хэрнээ сөрөг хүчнээс орж ирсэн эмэгтэй адилхан хуралдаа суухгүй байж л байна. Энэ нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, шийдвэр гаргах төвшинд оролцоод эхлэхээр хуйвалдахгүй, хор найруулахад оролцохгүй эсвэл дэндүү их хариуцлага яриад шударга байгаа учираас ер нь эмэгтэй унагаж, төрд байх хэрэггүй гэх мэтээр орон зайг нь багасгах захиалгат зүйл явж байна гэж би харж байна. Чуулганы хуралдаанд манай гишүүд бүгдээрээ кофегоо авч орж ирээд ууж байдаг. Заримдаа бид гарч чадахгүй 00-д орж чадахгүй хуралдаж байна. Гарсан хоорондуур санал хураалт болоод буруу зөрүү кноп дарчих вий гэх болгоомжлол төрдөг. Гэтэл үүнийг янз бүрээр бичиж байна. Гэхдээ би нэг зүйлд маш хянуур, биеэ маш сайн барьдаг, камерын өмнө соёлтой хүн болж харагдаад камер өнгөрөнгүүт кофе цайгаа уух ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хүн байгаагаараа байх нь чухал. Гэхдээ архи ууж, тамхи татаж элдэв хор найруулганд орж, хурлаа тасалж явж байгаа хүмүүстээ яг үүн шиг хатуу дурангаар ажиллаасай гэж би хэлмээр байна гэж энэхүү тайлбар өгөв.
Г.Нараа