Нөхөр нь мотоциклээ засч байв. Эхнэр нь: -мотоциклд чинь 2 дугуй нэмвэл машин болох уу? – тэнэг юм ярихын, чамд 2 мөөм нэмвэл үхэр болох уу?
***
Та Гонконг, Синга, Сөүл, Турк, Европ гээд бүх газраар л аялжээ.
– Хаанах хамгийн их таалагдав?
– Мэдэхгүй ээ би эхнэр хүүхдүүдтэйгээ явсан.
***
Өвгөн алтан загас дахин барив.
Алтан загас:
– Эмгэн амьд хэвээрээ юу?
– Хэвээрээ!
– За за, тэгвэл намайг идчих
***
Эхнэр, нөхөр 2 унтахаар хэвтэж байв. Нөхөр нүдээ аньсан чигээр хэлж байна.
– Гэрэлээ…
Гэтэл эхнэр нь хамаг хүчээрээ нүдэн дундуур нь буулгаад авав. Хөөрхий нөхөр гайхсан чигтээ нүдээ нээж ядан:
– Яасан гэж вэ?
-Юун яасан гэж вэ? гэж… Би Гэрэлээ биш Цэцэгээ байна.
– Чи бол Цэцэг биш, чи бол Мал! Наад Гэрэлээ унтраа
***
Нэгэн хичээл эр банкны салбар дээр ирж нилээд мөнгө шилжүүлэхдээ ихэд уцаартай байна гэнэ. Теллер нь нөгөө эрээс гүйлгээний утгыг нь юу гэж бичих үү хэмээн эмээнгүй асуухад бүр их ууртайгаар:
-Буян дааж амьдраарай гээд биччих гэсэн гэнэ дээ…
***
Жүдоч бэлтгэлээ хийсээр формондоо орсноо мэдрэв гэнэ. – Багшаа би бэлэн, Цагаанбаатарыг ч дийлнэ! – Тэнэгээ, чи өөрөө Цагаанбаатар шдээ!
***
Нэг нөхөр автобусанд суутал кондуктор авгай хойноос нь түлхэх зуур “Боожгойныхоо зайгаар урагшлаад өгөөрэй” гээд л дуржигнуулаад байж гэнэ.
Тэхээр нь мань эр уурлаж:
-Үгүй ээ таминь ээ хардаа энэ кондукторууд соёлгүй шүү “Боожгойнийхээ зайгаар” байхдаа яахав дээ гэтэл кондуктор хариуд нь:
– Дүлий годилоо чи сайн сонсчоод мөөр дөө. “Буужийгаа хүнийхээ зайгаар” гэжийна за малаа гэж гэнэ…
***
Ойд арай гэж нэг дэлгүүр нээгдэж гэнээ. Дэлгүүрийн нээлт болоход ойн амьтад цугларцгаагаад оочерлож байв. Гэтэл нэг зараа оочерийн урдуур дайраад хаалга руу явж гэнэ. Тэгсэн түүнд баавгай:
– Хөөе зараа юундаа оочер дайраад байга юм, яв эндээс гэжээ.
Зараа ч дуугуйхан буцаад явчив.
Дараагийн өдөр амьтад дэлгүүрийн үүдэнд шавав. Тэгсэн зараа дахиал оочер дайраад байна.
Баавгай уурлангуй:
– Зараа, чи ойлгоогүй юм уу? яагаад оочер дайраад байгаан?
Зараа ч дахиал чимээгүй яваад өгөв.
Дараагийн өдөр дахиал өнөөх байдал: амьтад очерлоол, зараа дахиал очер дайрч гэнэ. Баавгай аймаар уурлан:
– Зараа гуай, дахиад оочер дайрхын бол….
Тэгсэн зараа уурлан:
– Тэхгүү юу тэгээд…Тэгүүл өнөөдөр дахиад л дэлгүүрээ нээхгүй шүү -гэжээ.