“Сайн аав” УСК үзэгчдийн хүлээлт, догдлол, баярын нулимсаар дүүрэн нээлтээ хийлээ

“Good dad” буюу “Сайн аав” Монголын уран сайхны кино өчигдөр үзэгчдийг байлдан дагуулж, баярын нулимс, хүлээлт, догдолсон сэтгэлээр дүүргэн бүх кино театруудаар нээлтээ хийлээ. Уг киног  Улаанбаатар такси компанид  жолооч хийж байсан Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн байна.   “Сайн аав” уран сайхны кино “Простар” фильмийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин, найруулагч СТА С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин СТА Ш. Жавхлан нар тогложээ. Харин таван хүүхдийнх нь дүрд Т.Даваасүрэн агсны том охин Д.Энхжин, И.Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нар тоглосон байна. Мөн уг кинонд олон сайхан жүжигчид туслах дүр болон гол дүрүүдыг бүтээж, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч нар кино группт ажиллаж байгаагаараа илүү сонирхолтой бүтээл болж чаджээ.

“Сайн аав” МУСК-ны кино зохиолыг Т. Даваасүрэн агсны бодит амьдралаас сэдэвлэн бичсэн байна.  Шинэ залуу аавуудад үлгэр жишээ үзүүлж буйг нь харуулсан олон сайхан нэвтрүүлэг байдгийг монголчууд андахгүй. Иймдээ ч түүний энэ сайхан чанарыг хүмүүст мэдрүүлж, аавуудад үлгэр дууриалал үзүүлэх бодлыг  “Про стар”-ын хамт олон биелүүлж  үзэгчидийн сэтгэлд нийцэж маш догдлуулж, уйлуулж байсан юм.

Тус киноны продюсераар “Про стар” филмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажилласан байна. Мөн  нээлтийн үеэр Т.Даваасүрэн агсны өөрийнх нь хөлөглөдөг байсан 1224 улсын дугаартай автомашиныг гэр бүлийнхэнд нь гардуулан өгсөн юм.








Эх сурвалж: Jirgee.mn

Санал болгох мэдээ

Н.Номун-Эрдэнэ: Газрын сонсголыг улсын хэмжээнд зохион байгуулах ёстой

“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой  холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. …