Хайруулын таваг, сав суулганы тагтаршсан өнгрийг арилгах шилдэг аргууд

Өдөр тутмын хоол, цай бэлтгэхэд ихээхэн хэрэг болдог тогоо, хайруулын таваг, төмөр сав суулгын тагтаршсан өнгрийг арилгах хялбар аргуудыг хүргэж байна.

Олон удаагийн хоол хийх, шарах жигнэх, хуурах гэх мэт үйлдлээс болж айл бүрийн тогоо, хайруулын таваг, төмөр сав суулга үргэлж бохирдсоор байдаг ба улмаар тагтаршсан хөө тортог, хар хүрэн толбо үлдэж энгийн угаалгаар тэр болгон хялбар арилдаггүй шүү дээ. Тэгвэл гарын доорх зүйлсээр хэрхэн шинэ мэт гялалзсан, цэвэрхэн сав суулгатай болох хялбар аргуудыг хүргэж байна.

1. Давс – Хамгийн эхний энгийн арга бол сав суулгыг норгож байгаад давсаар үрж угаахад тагтаршиж тогтсон тортог, наалдсан хог амархан арилдаг. Давс бүдүүн ширхэгтэй бол бүр илүү сайн арилгадаг.

 

2. Сода, Нимбэг –  Хамгийн үр дүнтэй арга бол нимбэг болон хүнсний сода ашиглан сав суулгыг гадна болон дотор талаас нь зүлгэн үрж цэвэрлэхэд бохир арилаад тогтохгүй сав суулганы өнгө сэргэж шинэ юм шиг болно. Нимбэг байхгүй бол содыг дангаар нь хэрэглэхэд ч үр дүнтэй бөгөөд бага зэргийн устай хольж савны ёроолын өнгөр хэсгийг дэвтээх маягаар ховхлож цэвэрлэнэ.

3. Тугалган цаас – Хатуу тогтсон өнгөр толбыг нимбэг сода эсвэл давсаар үрсний дараа тугалган цаасыг базаж байгаад зүлгээрэй. Маш амархан арилах ба савыг зурж сэв суулгахгүй.

4. Кетчуп – Кетчуп ашиглан сав суулгыг цэвэрлэхэд өнгө ороод зогсохгүй маш сайхан гялалзсан өнгөтэй болдгийг та мэдэх үү. Мөнгөн эдлэлийг кетчупээр зүлгэхэд илүү тохиромжтой. Үндсэн өнгийн сэргээж, гялалзуулдаг.

5. Хувцас зөөлрүүлэгч – Хувцас, алчуур гээд даавуун хэрэглэлийг угаахад зөөлрүүлэх зорилгоор ашигладаг шингэнийг сав суулганы тагтаршсан толбыг зөөллөж юу ч үгүй арилгадаг байна.

6. Сода – Содатай хийжүүлсэн усыг ашиглан савны тортгыг ядах юмгүй дэвтээж зөөллөж зүлгэж цэвэрлэж болно.

Эх сурвалж:1000 j0r.mn

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …