Йорданд суух шинэ өргөмжит консул томилогдов

 Йорданы Хашимитын Вант улсад Монгол Улсын шинэ Өргөмжит консулаар томилогдсон Йордан улсын иргэн Мустафа Микдади бүрэн эрхээ хэрэгжүүлэх баримт бичиг, тамга тэмдгээ хүлээн  авч үүрэгт ажилдаа орлоо.

Тэрбээр Египетийн нийслэл Каир хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж Монгол-Йорданы харилцааг хөгжүүлэх, ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын асуудалд онцгойлон анхаарах, Йордан дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар зохих үүрэг, чиглэл авлаа.

Ноён М.Микдади Йорданд Хөдөө аж ахуйн томоохон компанитай бөгөөд Монгол Улсад өөрийн төлөөлөгчийн газраа нээгээд байна. Тэрбээр Йорданы Хашимитын Вант улсад Монгол Улсын Өргөмжит консулаар хоёр жилийн хугацаатай томилогдсон байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …