Сонгогдох магадлалтай нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн ширүүсчээ

АН-ын даргын сонгуулийн санал хураалт тав хоногийн дараа болно. Хөдөө орон нутагт хийсэн уулзалт, гишүүдийн санал шүүмжлэлийг сонсоход намын нийт гишүүд дэмжигчид, тэр тусмаа залуучууд Л.Гантөмөрийг илүүтэй дэмжиж байгаа юм. Олон нийтийн дунд нэр хүнд нь унаагүй, дунд, залуу үеийн төлөөлөл гэдгээрээ нийт масс дэмжих магадлал өндөр байгаа.

Харин түүний гол өрсөлдөгч нь С.Эрдэнэ юм. Одоогийн намын дарга З.Энхболд, С.Эрдэнэ нар сонгуулийн намын хороог өөрсдийнхөө хүнээр бүрдүүлсэн, зохион байгуулах ажлыг хийж буй гэдгээрээ сонгуульд давуу эрхтэй оролцож мэдэхээр байна. Иймд хоёр нэр дэвшигчийн хувьд хоорондоо ихээхэн зөрчилтэй байгаа ажээ. Л.Гантөмөрийг дотоод сонгуулийн хууль зөрчсөн, захиалгат нэвтрүүлэг явуулсан тул нэрийг нь татах ёстой гэж З.Энхболд, С.Эрдэнэ нарын зүгээс үзэж буй юм. Харин З.Энхболдыг телевизийн ярилцлаганд орохдоо “Намын даргад өрсөлдөж буй хүмүүсээс УИХ-ын гишүүдийг дэмж” гэсэн утгатай уриалга хэлсэн нь шударга бус үйлдэл гэж М.Батчимэг тэргүүтэй намын гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн юм.

Түүнчлэн Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарын хувьд ч олонхийн санал аваад гараад ирэхийг үгүйсгэхгүй.

Т.Түвшин

Эх сурвалж: Zindaa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …