Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газар өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар Насны хишиг олгох журам батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэнэ.

Мөн Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор (UBM)-ыг шилжүүлэх, НӨАТ, гаалийн албан татварын төлбөрийг шийдвэрлэх талаарх Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын мэдээллийг сонсоно.

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …