Н.Алтанхуягийг 7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулснаа тайлагнахыг шаардав

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийг намын байр барих 7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан тайлангаа тайлагнахыг шаардлаа.
Анх 180 мянган гишүүний хандиваар “Ардчиллын өргөө” нэртэй намын шинэ байр барихаар 2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шавыг нь тавьжээ. Төлөвлөгөөнд тусгагдсанаар бол уг барилга 2012 оны сонгуулиас өмнө ашиглалтад орох байсан ч одоог хүртэл “Шинэ дэвшил” холбооны байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Тухайн үеийн удирдлагууд Соёлын төв өргөөний хүзүүвчин дэх байр болон 3350 метр.кв газрын гэрчилгээг нэр бүхий арилжааны банкинд 7 тэрбум төгрөгөөр худалдсан. Үүнээс 2.4 тэрбум төгрөгийг намын ажилд зарцуулсан гэх баримтыг гишүүд дэмжигчид нь олсон байна.
Тиймээс Н.Алтанхуяг дээрх барилгад зарцуулах ёстой байсан хөрөнгийг хэрхэн зарцуулсанаа тайлагнахын зэрэгцээ АН-ын 180 мянган гишүүнээс уучлал гуйн, хохирлоо барагдуулах хэрэгтэй гэв.

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …