Хойд Солонгосын Цагдаагийн Ерөнхий газрын дарга Монголд айлчилна

PYH2013040100040001300_P2.jpg Хойд Солонгосын Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чуй Ил Бу тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийхээр Пёнгянг хотоос  хөдөллөө гэж өчигдөр тус улсын  Чусон мэдээллийн агентлагаас мэдээллээ.

 Монгол улсын Хууль Зүйн Яамны сайд Х.Тэмүүжин өнгөрсөн оны 11 сард Пёнгянг хотноо хүрэлцэн очиж тухайн үеийн Цагдаагийн  Ерөнхий газрын дарга байсан Ли Мёнг Сүтэй уулзан ,  Хойд Солонгосоос гарч Хятад улсаар дамжин  Өмнөд Солонгос улсыг зорих Хойд Солонгосын  дүрвэгчдийн  зарим хэсэг нь  Хятад -Монгол улсын хооронд дох улсын хилийг хууль бусаар давах  чиглэлийг ашиглаж байгааг хэлэлцэж  , үүнийг таслан зогсоох  талаар харилцан тохиролцсон ажээ.

Тиймээс энэ  удаагийн Хойд Солонгосын Цагдаагийн Ерөнхий газрын даргын Монгол улсад хийж буй айлчлал нь дээрх дүрвэгчдийн асуудлаар хийгдэж байгаа гэж үзэж байгаа боловч түүний айлчлалын зорилго одоогоор тодорхой бус байгаа юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …