УИХ дахь АН-ын бүлэг хуралдана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Хуваарийн дагуу бүлгийн хуралдаан өчигдөр буюу энэ сарын 30-нд хуралдах байсан ч түр хойшлуулсан юм. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэр дэхь төрийн өмчийн 51 хувьд мөн шалгалт хийх ёстой хэмээн мэдээлсэн юм.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …