Ц.Нямдорж ”шахаа”-гаа хэнээр шийдүүлсэн бэ?

Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн тухайгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хүүгээ нэг юм хийе гэхэд нь дэмжээд өгөөрэй гэж хүн рүү ярьсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн рүү ярьсан бэ. Тухайн үеийн Хууль зүйн сайдын хамсаатан хэн байсан бэ. Тэд нийлж төрийн мөнгийг идсэнийхээ төлөө хариуцлага хүлээх үү. Энэ олон асуултын хариуг хэзээ хэн бидэнд өгөх вэ?

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Анлимитед” буюу “Хязгааргүй” гэх компани 2004 болон 2006, 2007 онуудад Эрдэнэт үйлдвэр рүү бараа нийлүүлэх гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ зах зээлийн үнээс зургаа дахин өндөр үнээр “шахсан” аж. Ийнхүү олон улсад хамгийн их ашигтайд тооцогддог хар тамхи, хүний наймаанаас ч илүү өндөр ашигтай том бизнесээ эхлэхдээ Н.Анхбаяр 24-хөн настай байжээ. Харин өнөөдөр Ц.Нямдорж 27 настай “хүүхдийг” “хорхойтой араандаа зууж” яваа. Гэхдээ өөрийн хүү нь төрийн мөнгийг хумсалж, өрөөлийнх нь харьд байсан баялгаа олж ирсэн ялгаатай.

Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийн тулд тендерт шалгарсан байх ёстой. Тухайн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай компани чанарын дээд үзүүлэлтээр, хамгийн доод үнийн санал тавьсан тохиолдолд бараа үйлчилгээг нь авах зарчим “Эрдэнэт”-д хэзээ ч үйлчилж байсангүй. Үүний захын жишээ нь Н.Анхбаярын компанид хязгааргүй боломжийг сайд аав нь утас ганцхан цохиод л олж өгснөөс харагдана.

Тухайн үед Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Нийт дүнгээрээ сая шахам долларыг 24-хөн настай хүүгийн, байгуулагдаад нэг жил ч болоогүй компани руу шилжүүлэх эрх мэдлийг Х.Наранхүү л атгана. Хууль зүйн сайд нь утасдаад “хүүгээ дэмж” комманд өгөхөд биелүүлэхгүй байх зориг зүрхтэн тухайн үеийн МАХН дотор байсангүй. Жилийн дараа Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг болчихоод удаах хоёр шахаанд нь ногоон гэрэл асааж өгсөн байдаг.

Өнөөдөр тэрээр “Эрдэнэт”-ийг зуун хувь төрд авахаар улайран зүтгэж байна. Мөр зэрэгцэн шахаа хийгсэд нь ч хамгаалан чичирч байна. Төрийн мөнгийг хувьдаа завших боломжийг хаасан хувийн хэвшлийнхнийг ямар ч хамаагүй аргаар “Эрдэнэт”-ээс зайлуулж, эрх мэдлээ бүрэн тогтоохоор эрмэлзэж байна.

эх сурвалж: zindaa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …