Асашёорюү Д.Дагвадорж: Би заавал ахыгаа дагаж, МАН-ыг сонгох албагүй биз дээ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Ардчилсан намд элссэнээ мэдэгдэж, дөнгөж сая намын үнэмлэхээ гардлаа. Түүний батлахыг УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга түүнд АН-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулж өгсөн байна.

Их аварга өөрийн улстөрийн сонголтоо “Би ухаан орсон цагаасаа ардчиллыг дэмжиж ирсэн. 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ардчиллын үйл хэрэг, Ардчилсан намын бодлогыг хувь хүнийхээ хувьд идэвхитэй дэмждэг байлаа. Өнөөдөр албан ёсоор намд элсэж байгаадаа баяртай байна” хэмээн Ардчилсан намын байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр таны төрсөн ах Д.Сумъяабазар МАН-аас УИХ-д сонгогдсон. Таныг ахынхаа намыг бус өөр намыг сонгосонд гайхашрах хүмүүс байна. Та яагаад АН-ыг сонгосон бэ? гэсэн асуултанд “Хүний үзэл бодлыг хязгаарлах боломжгүй. Сумогоор барилдсанаас хойш би Монголын улстөрийн хүчнүүдийн олон төлөөлөлтэй найзалж, нөхөрлөж ирсэн.

Өнөөдөр би сонголтоо хийлээ. Миний энэ сонголт өнөөдөр бий болсон зүйл биш. Би ухаан суусан цагаасаа ардчилсан хувьсгал, Ардчилсан намыг дэмжиж ирсэн. Ардчилсан намын бодлогыг хувь хүнийхээ хувьд идэвхтэй дэмждэг. Миний хувьд хоёр дахь түүхэн сонголт ч гэж хэлж болно. Манай гэр бүлийнхэн хувь хүнийхээ хувьд хийсэн сонголтод маань хүндэтгэлтэй хандсан. Би заавал ахыгаа дагаж, МАН-ыг сонгох албагүй биз дээ. Нийгмийн дунд байгаа тэр сэтгэхүйг чинь өөрчилье л дөө. Зүрх сэтгэлээ дагасан сонголтыг заавал гэр бүлийн хүрээнд барилгүйгээр сонголтоо хийх боломжийг залуу хүмүүст олгоё. Алсаа харсан шийдвэр гаргах эрхийг нь өгье л дөө” хэмээн ярьсан байна.

 


Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …