МУСТА М.Бямбажав “Оройтсон бороо” дуугаа шинэчлэн дуучин Т.Аминатай хамтран дууллаа

“Хүмүүс минь амьдрах сайхан”, “Оройтсон бороо”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Насанд олдсон хань”, “Намирын гол”, “Үй зайгүй найзаа үгүйлж явна аа” “Мартагдашгүй хайр” гээд олон сайхан дуугаар танигдсан Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч дуучин М.Бямбажавын “Түмэнтэйгээ” тоглолт 2-р сарын 4-ны өдөр UB паласын концертын их танхимд болохоор болсон билээ. Тэрээр тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


МУСТА, ая зохиогч М. Бямбажав “Ард түмэн үгүй бол би хэн ч биш юм даа гэж бодон тоглолтоо “ТҮМЭНТЭЙГЭЭ” гэж нэрлэсэн. Тоглолт хоёрдугаар сарын 4 нд “UB PALACE”- ийн концертийн их танхимд 19:00 цагаас болно. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон ерээд оны дуунууд эгшиглэнэ. Тоглолтоо угтаж “Оройтсон бороо” дуугаа шинэчлэн дуучин Т.Аминатай хамтран дууллаа. Тоглолтон дээр дуулна. Тоглолтонд маань урилгаар дуучин МУГЖ. Н.Чулуунхүү, СТА А.Мөнхбат, СТА Т.Амина, МУГЖ С.Ганзориг зэрэг уран бүтээлчид оролцоно.

Түмэнтэйгээ тоглолтоо хийсний дараа 2-р сарын 8-наас эхэлж баруун аймгуудаар аялан, түмэнтэйгээ уулзахаар төлөвлөн ажиллаж байна. Харин гуравдугаар сард зүүн аймгуудын нутгаар тоглолтоо хийнэ” гэж мэдээллээ.



 

 

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …