Чанаргүй зээл жилийн өмнөхөөс 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт гарлаа

6e693bd54d3032f8bigМонголбанкны долоодугаар сарын сүүлийн тайлангаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 93.2 хувийг хэвийн зээл эзэлж байгаа гэсэн мэдээ гарчээ.

 Түүнээс 1.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, таван хувийг чанаргүй зээл эзэлжээ. Чанаргүй зээлийн хувьд нийт зээлд эзэлж байгаа хувь нь жилийн өмнөхөөс 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Одоогоор чанаргүй зээлийн хувь өссөнийг эдийн засагчид импляцийн өсөлттэй холбоотой гэж үзэж байна.

Харин Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл өнгөрсөн  сарынхаас 5.9 хувь буюу 509.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 41.8 хувь буюу 2689.2 тэрбум төгрөгөөр өсөн дүн гарав.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …