Дуучин Бейонси болон түүний нөхөр Жэй Зи нар өөрсдийн Инстаграмм хуудаснаа ихэр хүүхэдтэй болох гэж буйгаа нийтэлжээ. Тэд 2008 онд гэрлэж байсан бөгөөд 5 настай Blue Ivy хэмээх охинтой ба Бейонсигийн хувьд хоёр дахь жирэмслэлт юм.
Тэд цахим хуудаснаа ” Биднийг бурхан хоёр дахь удаагаа адислалаа. Энэ удаад ихэр байгаад бид маш их баяртай байна” хэмээн нийтэлжээ. Love on top нээлттэй ярилцлаганд оролцохдоо Бейонси ” Миний дотор хайрын үндэс бүрэлдэн байгааг мэдрэхийг хамгийн их хүссэн” гэж ярьжээ.