Х.Тэмүүжин сайд бизнес эрхлэгчдэд дураараа дургих боломж олгоно

temuujin22 Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Тэрбээр энэ үеэр ШӨХТГ-ын дарга О.Магнайг ёстой л бут ниргэнэ гээч болов. Учир нь Х.Тэмүүжин сайдын хэлж буйгаар Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаар бизнес эрхлэгчдэд учирдаг дарамт үгүй болох гэнэ. Энэ төрлийн хууль манайд байдаггүй учраас өдгөө О.Магнай дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа юм байх.

Өөрөөр хэлбэл, О.Магнай нефть импcртлогч компаниудад хэдэн саяын торгууль ногдуулж байгаа нь эрх зүйн орчин муугаас үүдэлтэй юм байна. Эрх зүйн орчин муу байгаа нь О.Магнай мэтийн хүмүүс эрх мэдлээрээ хүч далайлган асуудлыг шийдээд байгаа аж.

Харин дээрх хууль батлагдчихвал О.Магнай бус бизнес эрхлэгчид дураараа дургих нь.

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …