“Бачуурсан” Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр хаалттай мэдээлэл хийж байна

Сүүлийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүмжилсэн мэдээллүүд ихээр явж байгаа билээ. Ингэхээс ч өөр арга байхгүй. Ерөнхийлөгчийг буруутгасан ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч, ихэнх нь түүнийг хугацаанаас нь өмнө буулгах ёстой хэмээн үзэж байгаа юм.

Агаарын бохирдол, эдийн засгийн хямрал, “Эрдэнэт” үйлдвэрийг хулгайлсан явдал, төрийн тогтворгүй байдал, шударга ёс алдагдсан зэргийн гол буруутныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн үзэж байгаа нь нууц биш юм. Тэр ч байтугай, авлига авч, идэж уусан ч сайн ажиллаж байсан Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын албан тушаалаас буулгаж түүний оронд Ч.Сайханбилэг хэмээх өөрийн “утсан хүүхэлдэй”-г Засгийн газрын тэргүүнээр тавьж “Эрдэнэт”, Оюутолгойн “Дубайн гэрээ”, Хөгжлийн банк, бондын мөнгө болон Монголбанкыг завхруулсан гэм буруутнаар Ц.Элбэгдорж нэрлэгдээд байгаа юм.

Тиймээс уламжлал ёсоор Ц.Элбэгдорж “гар унтраах” арга хэмжээ авч олон нийтийн уур бухимдлыг намжаахаар УИХ-ын чуулган дээр хаалттай мэдээлэл хийж байна. Мэдээж олон нийтэд дээрх бүгдийг ил тод мэдээлсэн МАН-ынхныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы индрээс “загнаж байна”.

Ямартаа ч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийнэ гэж чуулганы товын хуралдаан дээр бичигдсэн байсан бөгөөд сэтгүүлчдийг чуулганы танхимд орохыг хориглож, хаалттай горимд шилжүүлж байгаад эрх баригчдыг “зад загнаж” байгаа аж.

 

Төгс


Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …