“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн МАН-д элсэж үнэмлэхээ гардаж авлаа

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Тусгаар тогтнолын ордонд Монгол Ардын намд шинээр элсэн орсон 124 хүн үнэмлэхээ гардан авлаа.

Монгол Ардын намд шинээр элсэн орсон 124 хүний нэгд Номин талст хамтлагийн дуучин Т. Дэлгэрмөрөн элсэн орж  үнэмлэхээ гардан авчээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн тус намд элссэн талаараа өөрийн цахим хуудсандаа: “Д.Сүхбаатар жанжны мэндэлсэн он жилүүдийн түүхийг тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт язгуураараа бид мэднэ. Эл хүндэт өдөр Т.Дэлгэрмөрөн би ах дүүсийн хамтаар Ардын намд элсэн орж гишүүний батлахаа гардан авч байна. Миний амьдралын салшгүй нандин түүх, түүнийг дагасан хариуцлага, зөв амьдралын баталгаа, залуучууд биднийг хүндлэн дээдэлсэн Ардын нам шилдэг залуу боловсон хүчний эрч хүчээр дүүрсэн байхыг хараад сэтгэл хөдлөв.

 Монголын залуучууд мандан бадартугай, үеийн үедээ биднийхээ дуу хоолой, язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдэлсэн Ардын намын ноён нуруу босоо байх болтугай. Хурай, хурай, хурай…” гэж нийтэлжээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …