Гэрийн нөхцөлд үсээ зөв будаж чаддаг уу?

Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн будах талаар мэргэжлийн үсчний зөвлөгөөг хүргэж байна.

  • Үснийхээ зах хэсгүүд болох дух,чихний хавиар будагны толбо үлдэхээс сэргийлж вазелин түрх. Ингэхдээ үсэндээ вазелинаа битгий хүргээрэй.
  • Будагны хайрцаг дахь зааврын дагуу найруулж бэлд. Будгаа найруулахдаа төмрөөр хийсэн сав бүү сонгоорой. Энэ нь будагны өнгөнд өөрчлөлт оруулж болзошгүй.
  • Үсэндээ будгаа түрхэхдээ толгойн араас урагш нь чиглүүлнэ. Шилэн хүзүү, толгойн ар хэсгийн үсийг илүү удаа сайтар будаарай.
  • Дараа нь будагны заавар дээр бичсэн хугацааны дагуу үсээ будагтай нь хэсэг байлгана. Ингэхдээ гялгар уутаар хийсэн малгай өмсвөл үсэнд будаг илүү их гүн нэвчин сайн будагддаг.
  • Үсээ хангалттай хугацаанд будагтай нь байлгасан бол усаар сайтар зайл. Ингэхдээ ангиржуулагч хэрэглээрэй. Усаар ямар ч будагны үлдэгдэл үлдэхгүй болтол нь сайтар угаа. Харин шингэн саван бүү хэрэглэ.

-Арвсанд хүрсэн будагны толбыг хөвөнгөөр  цэвэрлэ. Арилгахгүй үлдсэн тод хэсгүүдийг будаг нь арилгагч нүүр цэвэрлэгчээр арчиж арилгаарай .

 

 

Санал болгох мэдээ

Батга гарах шалтгаан, түүнээс хэрхэн салах вэ?

Батга зөвхөн өсвөр насныхны асуудал гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй энэхүү асуудал 30 …