Мэрайя Кэригийн өөрийн хувийн амьдралын талаар ярилцсан тухай 8 хэсэг баримтат кино гарчээ. Тэрээр тус баримтат кинонд өөрийнхөө талаар илэн далангүй ярьжээ.
46 настай дуучин бүсгүй Австралийн тэрбумтан Жеймс К. Пакертай гэрлэх байсан ч тэрээр хуримаа хийхээсээ татгалзжээ. Учир нь дуучин бүсгүй тэрбумтан найз залуугаасаа салж бүжигчин залуу Брайан Танакатай хайр сэтгэлийн холбоотой болсон тухайгаа баримтат кинондоо ярьжээ.
Брайан Танакан Мэрайя Кэригээс анх “Та үнэхээр Пакер эхнэр болохыг хүсч байна уу гэж асуужээ. Түүний асуусан асуултанд дуучин бүсгүй удаан нухацтай бодсоны эцэст хуримаа хийхээс татгалзжээ.
Брайн “Хүмүүс аз жаргалтай байх ёстой. “Би хүн бүр аз жаргалтай байх ёстой гэж бодож байна. Та бол миний инээмсэглэх шалтгаан” гэж хайр сэтгэлээ илчилжээ.
Г.Нараа