УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөгийн хандиваа шилжүүллээ

УИХ-ын гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хандивын аянд нэгдэж, 100 сая төгрөг хандивлах болсноо мэдэгдсэн билээ. Тэгвэл тэрбээр амалсан 100 сая төгрөгөө хандивын данс уруу шилжүүлжээ. энэ тухай тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа шилжүүлгийн баримтын хамт нийтэлжээ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа:

ХАНДИВ БОЛ ИРГЭДИЙН САЙН ДУРЫН АЯН

Миний бие Монгол улсын гавьяат эдийн засагч Б.Осоргаравын санаачилсан “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хандивын хөдөлгөөнд нэгдэж, Засгийн газраас нээсэн Хандивын 100900080800 тоот дансанд амалсан ёсоор 100,000,000.0 /нэг зуун сая/ төгрөг хандивлалаа.

“Далайд дусал нэмэр” гэдэгчлэн бусад Улсын Их Хурлын гишүүд, бизнесийн салбарынхан болон байгууллага, хамт олон энэхүү хөдөлгөөнд тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.

Нинж

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …